Бээжин хотын орлогч дарга, Бээжингийн Олимпйин наадмыг зохион байгуулах хорооны гүйцэтгэч орлогч дарга Лю Жинминь 19-ний өдөр Бээжинд хэлэхдээ: 2008 оны Бээжингийн Олимпийн наадмын бэлтгэл ажил нь Бээжин хотын хөгжлийг асар их ахиулах үүрэг гүйцэтгэж байна гэжээ.
Лю Жиньминь мөн дөдөр ХКН-ын 17-р их хурлын хэвлэлийн төвд хийлгэсэн хэвэлэлийн бага хурал дээр ингэж илэрхийлжээ.
2006 онд Бээжин хотын дотоодын үйлвэрлэлийн нийт бүтээгдэхүүний хэмжээ 770 тэрбум гаруй юаньд хүрч, 2001 оныхоос 3,1 дахинаар нэмэгджээ. Хилийн чанадаас 3 сая 900 мянга гаруй хүн Бээжинд ирж жуулчилсан байна. Энэ нь 2001 оныхоос саяар нэмэгдсэн үзүүлэлт болж байгаа юм. \Баясгалан орчуулж О.Дарамбазар хянав.\
|