Бээжин хотын орлогч дарга, Бээжингийн Олмпийн наадмыг зохин яуулах хорооны гүйцэтгэгч орлогч дарга Лю Жин-минь 19-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Хятадын "ногоон олимп"-ийн төлөвлөгөө хэрэгжүүлэх гэсэн амлалтууд биелж, тодорхой үр дүнд хүрч байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Олимпийн наадмын бэлтгэл ажлын явцдаа Хятад улс "ногоон олимп"-ийн чиг шугам нааштай хэрэгжүүлж, цэвэр эрчим хүч болон нөхөн сэргээгдэх эрчим хүчийг ихээр ашиглан, бохир бодисын гаргалтыг багасгаснаар, Бээжин хотын экологийн орчин ахуйн чанар түвшин илт тод сайжирсан байна гэжээ. \Рэнчинсоо орчуулж, О.Дарамбазар хянав.\
|