7 хоног хуралдсан Хятадын Коммунист Намын бүх Хятадын төлөөлөгчдийн оролцсон 17-р их хурал 21-ний өдрийн үдийн өмнө Бээжинд өндөрлөжээ. Дотоод гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сүүлийн өдрүүдэд энэ их хуралд анхаарлаа ихээр хандуулж, өргөнөөр мэдээлсэн байна.
17-р их хурлын тухай мэдээллүүд нь 21-ний өдөр Хятадын олон газар нутгуудад хэвлэгдсэн гол гол сонин хэвлэлийн хамгийн эхний байранд нийтлэгдсэн байна.
Үүний зэрэгцээ, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч Хятадын Коммунист Намын 17-р их хурлын мэдээг мэдээлсэн байна. Казахстаны "Литер" сонин сүүлийн өдөр тоймчийн өгүүлэл нийтэлж, Хятадын Коммунист Намын 17-р их хурлын тайланд дэвшүүлсэн намын дотоодын ардчиллыг ахиулах тухай агуулгад холбогдуулан үнэлгээ хийсэн байна. \Номин орчуулж О.Дарамбазар хянав.\
|