Хятадын Боловсролын яамны орлогч сайд Юань Гүй-рэнь 20-ны өдөр Бээжинд хэлэхдээ, 2002 онд болсон ХКН-ын 16-р их хурлаас хойш, Хятадын засгийн газар боловсролын шудрага байхыг эрхэмлэж, төрөл бүрийн арга барилаар, хот орж хөдөлмөр үйлчилгээ хийгсэдийн үр хүхдүүдийг албан журмын боловсролд хамруулах асуудлыг зохицуулсаар байгаа юм гэжээ.
Юань Гүй-рэнь мөн өдөр ХКН-ын 17-р их хурлын мэдээлэлийн төвд сурвалжлагчидтай уулзаж, манай радиогийн сурвалжлагчын сонирохсон асуултад хариулахдаа, сүүлийн 5 жилд Хятадын олон газрынхан хот орж хөдөлмөр үйлчилгээ хийгсэдийн үр хүүхдэд сургуульд орох боломж хангаж, шинээр сургууль байгуулах буюу зарим сургуулийг өөрчлөн өргөтгөсөн байна, зардал төлбөрийг нь тусгайлан бууруулж, хот орж хөдөлмөр үйлчилгээ хийгсэдийн үр хүүхдүүдийн сургуульд элсүүлэх хэмжээг дээшрүүлжээ, үүнээс гадна Хятад улс бас Хятадын хэмжээний мэргэжлийн ажилын хэсэг байгуулж, уг асуудлыг зохицуулж байна гэжээ.
Хятадын хотжих болон аж үйлдвэржих ахиц түргэсхийн хирээр хөдөө тосгоны олон тооны хөдөлмөр хүч хот орж хөдөлмөр үйлчилгээ хийж байна. Бүртгэлээс үзвэл, өнөөдрийн байдлаар Хятадад хот орж хөдөлмөр үйлчилгээ хийгсэдийн 40 сая орчим үр хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдийн сургуульд орох асуудлыг зохицуулах нь Хятадын засгийн газрын сүүлийн жилүүдийн гол чухал ажлын нэг нь болж байна.\Уртнасан орчуулж, Буян хянав\
|