ХКН-ын нэр хүнд бүхий судлаач 20-ны өдөр хэлэхдээ, 17-р их хурлын тайлан илтгэлийн холбогдох агуулгаас үзвэл, ХКН нь Хятадын хэмжээнд намын их хурлын байнгын дүрмийн туршилтаа цаашид хийхээр шийдсэн байна. Энэ бол намын дотоодын ардчиллыг хөгжүүлэх шинэ практик мөн гэжээ.
Намын их хурлын дүрмийг боловсронгуй болгож, намын их хурлын төлөөлөгчийн үүрэгт хугацааны дүрэм хэрэгжүүлж, хэсэг шянь, хот, дүүргийг сонгон намын их хурлын байнгын дүрмийн туршилт хийнэ гэж ХКН-ын 17-р их хурлын тайлан илтгэлд илэрхийлсэн байна.
ХКН-ын дүрмийн дагуу, намын их хурал бол намын дээд эрхт байгууллага мөн. Гэвч хэдэн жил болоод нэг удаа болдог их хурал завсарласан хугацаанд намын их хурлын төлөөлөгчид эрх үүргээ гүйцэтгэх нөхцөл боломжгүй болдог учраас өдөр тутмын үүргээ гүйцэтгэж чадахгүй байдаг. Намын их хурлын байнгын дүрэм нь энэ байдлыг өөрчлөх боломжтой юм. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|