Хятадын засгийн газар жил бүр 4 тэрбум юань санхүүжүүлж, төв баруун бүсийн районы хөдөө тосгоны Шян суурины соёлын өрөөний барилга байгуулалтыг дэмжхээр бэлтгэж байна гэж Хятадын Соёлын яамны орлогч сайд Юүй Юу-жүнь 20-ны өдөр Бээжинд хэлсэн байна.
Тэрээр мөн өдөр ХКН-ын 17-р их хуралын хэвлэл мэдээллийн төвд сурвалжлагчын асуултад хариулах үед ингэж хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Хятадын тогтсон төлөвлөгөөний дагуу ирэх 4-5 жилийн хугацаанд бүх Хятадын хот суурины соёлын үйлчилгээний үндсэн тоног төхөөрөмжийг байгуулан боловсронгуй болгож, онцгойлон хөдөө тосгонд номын сан, музей, соёлын ордны байгуулалтыг боловсронгуй болгохын зэрэгцээ насанд хүрээгүй хүмүүсийн онцлогт тохирох үйл ажиллагааны агуулага, тоног төхөөрөмжийг нэмж байгуулна, Үүнээс гадна Хятадын Шян суурин, тосгон болгонд соёлын цогцолбор ордон, соёлын өрөө байгуулах болно гэжээ.\Уртнасан орчуулж, Буян хянав\
|