• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-21 15:53:09    
ХКН-ын 17-р их хурал өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио

    ХКН-ын 17-р их хурал өнөөдөрийн үдийн өмнө Бээжинд өндөрлөв. Их хурал Хү Жиньтаогийн дээр удаагийн ээлжийн Төв хороон өмнөөс хийсэн "Хятадын онцлогтой социализмийн агуу их тугийг өндөрт мандуулж, чинээлэг нийгмийг тал бүрээр бүтээн байгуулах шинэ ялалтад хүрхийн төлөө тэмцэье" гэсэн тайлан илтгэлийг батасаны зэрэгцээ "ХКН-ын дүрэм"-д өөрчлөлт оруулав. Өөрчлөлт оруулсан намын намын дүрэмд "шинжлэх ухаанч хөгжлийн үзэлт" бол Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн чухал жолоодох чиг шугам, Хятадын онцлогтой социализмийн баримтлан хэрэгжүүлэх хэрэгтэй стратегийн чухал үзэл санаа мөн гэж тогтоожээ.

    Хү Жиньтао хуралыг даргалж чухал үг хэлэв. Тэрээр хэлэхдээ, энэ их хурлын гаргасан чухал чухал шийдвэр, бодлого болон байршуулалт, олсон чухал амжилтууд нь Хятадын онцлогтой социалист агуу их үйлс, тэрчлэн намын байгуулалтын шинэ ажлыг бүх талаар хөгжүүлэхталаар маш чухал жолоодох үүрэг гүйцэтгэж, стратегийн маш чухал ач холбогдолтой юм гэжээ.

    Мөн өдөр батлагдсан "ХКН-ын дүрэм"-ийн дагуу ХКН-ын тэмцэлийн зорилт бол Хятад улсыг баян чинээлэг, ардчлалтай, соёлч боловсон, эвсэг зохицонгуй социалист очин үеийн улс орон болгон бүтээн байгуулах явдал болно. Үүний зэрэгцээ, эдийн засаг, улс төр, соёл, нийгмийн байгуулалтыг нэгтэгсэн Хятадын онцлогтой социалист үйл хэргийн бүх талын байршуулалтыг намын дүрэмд оруулав.

    Их хурал нь дээр удаагийн сонгуулийн Сахилага бат шалгах төв комиссын ажилын тайланг баталж, Сахилга бат шалгах төв комиссын 5 жилийн ажлыг гүйунд нотлов.

    Их хурлын хаалтын хуралд оролцсон ХКН-ын 17-р их хурлын 2200 гаруй төлөөлөгчнууц санал оролуулах хэлбэрээр, 204 гишүүн, 167 орлогч гишүүнээр бүрэлдсэн ХКН-н шинэ төв хороо, тэрчлэн 127 гишүүнтэй Сахилага бат шалгах шинэ төвкомиссыг сонгон гаргасан байна. \Уртнасан орчуулж, Цэцэн хянав\