ХКН-ын 17-р их хурал амжилттай өндөрлөсөн мэдээлэл Хятадын бүх нутагт түгж, ард иргэд баярлан зоригжиж байна. Хятадын хөгжил, өөрчлөлтийн зангилааны шат үед болсон энэ их хурал нь Хятадын үндэстнүүдийн ард түмнийг дагуулан, чэнээлэг нийгмийг бүх талаар байгуулах шинэ амжилтад хүргэж, ард түмний сайн сайхан амьдралын шинэ хуудас нээх болно гэж тэд нар үзэж байна.
Шанхай хотын Хүнкэү дүүргийн Гуанжүн гудамжийн хорооны дарга Ван Липин хэлэхдээ, ХКН-ын 17-р их хурал нь Хятадын эдийн засаг, нийгмийн хойшдын хөгжлийн чиглэлийг тодорхойлсон бөгөөд төрөл бүрийн арга хэмжээ дэвшүүлсэн учраас ард иргэд маш баярлаж байна гэжээ.
Чанша хотын Нэхмэлийн үйлдвэрийн ажилтан Чио Шаохуа хэлэхдээ, 17-р их хурлын тайлан илтгэлийн эвсэг зохицонгуй нийгмийн тухай агуулга нь бид нар шиг хүндрэл бэрхшээлтэй аж ахуйн нэгжийн ажилчдыг ХКН халамжилсаар ирснийг харуулав, Бидний сэтгэлд маш халуун дотно санагдаж байна гэжээ.
ӨМӨЗР-ын Алша аймгийн малчин Жан Шюйзи хэлэхдээ, 17-р их хуралд экологийн боловсон байдлыг бий болгох тухай дэвшүүлсэн байна. Энэ нь тал нутгийн малчин бидэнд маш баяртай мэдээ юм. Хойшид бид гэр орноо нэн сайн хамгаалж байгуулан, амьдралын шинэ хуудсыг сөхөх болно гэжээ. \Урьхан орчуулж, Цэцэн хянав\
|