10-р сар бол Хятадын нүүдлийн шувуудын дулаан газрыг зорих улирал юм. 10 мянгаад хун алс холын Сибериэс Өвөр Монголын Улаан бухын намагт хүрэлцэн ирж буудалжээ.
Өвөр Монголын Баян нуур хотын ойн аж ахуйн хэрэг эрхэлсэн газрын танилцуулснаар, Улаан бухын намагт том жижиг 100 гаруй нуур бүрд байж, нийт талбай нь 2400 гаруй га байдаг. Эдгээр нуур бүрдийн байгаль орчин сайн болохоор жил болгон энд 20 гаруй төрлийн нүүдлийн шувууд нутагшдаг. Энэ жил цаг агаар дулаан нуур хөлдөх нь орой болсон тул нүүдлийн шувуудын дулаан газрыг зорих хугацаа ч өнгөрсөн жилүүдээс оройтсон юм байна. \Э.Цогзолмаа орчуулж, Цэцэн хянав.\
|