• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-22 17:37:19    
Өвөр монголоос үлэг гүрвэлийн 17 хэсэг чулуужмал илрэв

Синьхуа Агентлаг

    Өвөр Монголын Баян-нуур хотод байгаа Баянмандахын үлэг гүрвэлийн чулуужмалын дархан цаазтай районаас тун саяхан үлэг гүрвэлийн 17 хэсэг чулуужмалыг шинээр илрүүлсэн байна. Үүний дотор үлэг гүрвэлийн өндөг зэрэг үнэт чулуужмалууд байна.

    Эдгээр үлэг гүрвэлийн чулуужмал нь эртний геологийн улиран хувьсах болон экологийн орчин ахуйн солигдол зэргийг судлахад чухал үнэ цэнэтэй юм гэж мэргэжилтэн үзэж байна.

    Баян-нуур хотын түүхийн дурсгалт зүйлийн газрын хариуцлагатай хүн танилцуулахдаа, Баян-нуур хотод эртний амьд бодисын чулуужмалын нөөц маш элбэг бөгөөд хүмүүсийн анхаарлыг татсаар байгаа юм. Үүний дотор Баянмандахын үлэг гүрвэлийн чулуужмалын районаас илрүүлсэн үлэг гүрвэл зэрэг эртний амьд бодисын чулуужмал нь өнөөгөөс 75 саяас 120 сая жилийн тэртээх зүйл болно гэжээ.\Алтаннавч орчуулж, Буян хянав\