ХКН-ын 17-р их хурал болон ХКН-ын 17 дахь удаагаа сонгогдсон Төв хорооны 1-р бүгд хурал хойно хойноосоо өндөрлөсөн ч. Хятадын олон улсын радиогийн дэлхийн өнцөг булан бүрд тарахсан сонсогчид үүнд анхаарлаа хандуулсаар байна. Тэд нар төрөл бүрийн арга хэмжээ зохиох юм үү манай радиод захиа бичиж, их хурлын шийдвэр хийгээд Хятадын хойшдын хөгжлйин тухай өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байна.
Олон улсын радиогийн Урду хэлний сонсогчдын клубууд сүүлийн үед сайн дураараа клубынхээ хурлыг зохион байгуулж, ХКН-ын 17-р их хурлын талаар танилцуулсан байна.
Танзанийн сонсогч Мбарок Мсабаха 22-ны өдөр и-мейл ирүүлж тэмдэглэхдээ, би ХКН-ын 17-р их хурлын байдлыг сонирхсон байна, Олон улсын радиогийн Свахили хэлний вэб сайтаар дамжуулж, ХКН-ын 17 дахь удаагаа сонгогдсон Төв хорооны 1-р бүгд хурлаар шинэ Төв хорооны удирдах багийг сонгосныг цаг тухайд нь мэдэж авлаа гэжээ. Энэ сонгууль нь Хятадын ардчилсан улс төр боловсронгуй болсныг харуулсан бөгөд ХКН-ын 17-р их хурал нь Хятадын хөгжлийг ихээр дээшлүүлэх болно гэж тэрээр хэлсэн байна.
Сүүлийн өдрүүдэд, Олон улсын радиогийн Испани хэлний сонсогчид ч үргэлжлэн и-мейл ирүүлж, 17-р их хурал дээр дарга Хү Жиньтаогийн хийсэн тайлан илтгэлийг өндрөөр үнэлсэн байна. \Урьхан орчуулж, Цэцэн хянав\
|