• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-23 17:40:51    
Хятадын олон салбарынхан 17-р их хуралын үзэл санааг суралцаж байна

Хятадын Олон Улсын Радио

    ХКН-ын 17-дахь сонгуулийн бүх Хятадын төлөөлөгчдийн их хурал тун саяхан Бээжинд өндөрлөв. Эдгээр өдрүүдэд нийгмийн олон салбарынхан яриа уулзалт хийж, 17-р их хуралын үзэл санааг сурталчилсан байна.

    Хятадын ардчилсан 8 нам бүлгийн нэг нь болох Хятадын ардчиллаар улс байгуулах эвлэл 23-ны өдөр ардчиллаар улс байгуулах төв хороо, 17-р их хурлын үзэл санааг суралцах яриа уулзалт хийсэн байна. Хятадын БХАТИХ-ын байнгын хорооны орлогч дарга, Ардчиллаар улс байгуулах эвлэлийн төв хорооны дарга Чэнь Сывэй уг яриа уулзалтад оролцлоо. Тэрээр хэлэхдээ, ардчиллаар улс байгуулах эвлэл нь ХКН-ын удирдсан олон намтай хамтран ажиллах, улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн тогтолцоон байдаг засгийн ажилд оролцогч нам юм, 17-р их хурлын үзэл санааг нарийн хянамгай судалж, ардчиллаар хяналт тавих, засгийн ажилд оролцох улс төрийн чадавхиа цаашид хэрэгжүүлж, нийгэм, ард олонд сэтгэл тавьж байгаа асуудлаар бүх шатны намын хороо болон засгийн газарт ажил хэрэгч санал санаачлага дэвшүүлж, чинээлэг нийгмийг тал бүрээн бүтээн байгуулах үйлст хувь нэмэр оруулах хэрэгтэй гэжээ.

    Европ америкийн хамт суралцагсадын эвлэл 23-ны өдөр яриа уулзалт хийж, 17-р их хурлын үзэл санааг суралцсан байна. Хятадын гадаадад төгсөгчдийн төлөөлөгчид, эрхэлсэн ажлаа сайтар хийж, эх орныхоо чинээлэг нийгмийг тал бүрээр бүтээн байгуулах үйлст хүчин зүтгэл гаргана гэж тус тус илэрхийлсэн байна.\Уртнасан орчуулж, Буян хянав\