Хятадын Жинь жи бай хуа буюу "Алтан тахиа" киноны 16-р наадмын чухал хэсэг нь болох Алтан тахиа олон улсын кино уран бүтээлийн үзэсгэлэн 23-ны өдөр Хятадын зүүн нутгийн Сү Жөүд эхэлсэн байна. Польш, Орос, Энэтхэг, Япон, Иран, Малайз зэрэг 20 гаруй улс орны бүтээсэн 20 кино уг кино наадмын хугацаанд дэлгэцнээ гарч, "Үзэгчдэд хамгийн таалагдсан гадаадын кино" зэрэг шагналын төлөө өрсөлдөх юм байна.
Кино наадамд оролцож байгаа эдгээр янз бүрийн стель бүхий 20 киног Алтан тахиа кино наадмын зохион байгуулах комиссынхон гадаадын 70 гаруй кино дотроос сонгон шагаруулж авсан бүтээлүүд юм. Кино наадмыг зохион байгуулах комиссын дарга Кан Жяньминь хэлэхдээ, "Алтан тахиа" кино наадам нь Хятадын киноны жил тутмын томоохон арга хэмжээ болох бөгөөд Хятадын киноны салбарынхан олон улсын ажил мэргэжил нэгтэнтэйгээ харилцан ойлголцох найрсаг наадам болно, Алтан тахиа олон улсын киноны уран бүтээлийн үзэсгэлэн нь тэдний хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, зах зээлийг өрөгтгөж, Хятадын кино сонирхогчдод дэлхийн киног танилцуулах цонх болно гэдэгт итгэж байна гэжээ.\Уртнасан орчуулж, Буян хянав.\
|