• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-24 17:58:03    
Лю Яньдүн ХКН-ын 17-р их хурлын үзэл санааг танилцуулжээ

CRI

    ХКН-ын Төв Хорооны найдлагаар Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Улсын Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны орлогч дарга, Төв Хорооны Нэгдмэл Фронтын Хэлтсийн дарга хатагтай Лю Яньдүн 23-ны өдөр Бээжинд Ардчилсан олон нам бүлгийн төв хороо, Бүх Хятадын Үйлдвэр Худалдааны Холбооны удирдагчид болон нам бүлгийн бус зүтгэлтэн нарт ХКН-ын 17-р их хурал болон 17-р их хурлын нэгдүгээр бүгд хурлын үзэл санааг танилцуулсан байна.

    ХКН-ын 17-р их хурал бол Хятадын өөрчлөлт шинэчлэлтийн ажил, хөгжлийн чухал үе шатандаа дэвшин орсон үед хуралдсан маш чухал хурал юм. Уг хурлаар итгэлийг нэмэгдүүлж, хөгжлийн чиглэл хандлагыг тодорхойлсон зорилт тодорхой, урьдахаа залгамжлан ирээдүйгээ нээх, бүх талаар байрлуулалт хийсэн их хурал юм гэж тэрээр тэмдэглэжээ.

    ХКН-ын дотно найрсаг нам, Хятадын онцлогтой социализм байгуулахын төлөөний үйл хэрэгт хамтран зүтгэгч улс төрийн намын хувьд ардчилсан олон нам бүлэг, үйлдвэр худалдааны холбоо, нам бүлгийн бус зүтгэлтэн нар ХКН-ын 17-р их хурлаас тогтоосон зорилт, үүргийг өнөөгийн болон ирээдүйн хэсэг хугацааны тэмцлийн зорилтоо болгоно гэж Лю Яньдүн тэмдэглэсэн байна. \О.Дарамбазар орчуулж хянав.\