Олон улсын олимпын хорооны Бээжингийн олимпын наадмыг зохицуулах комиссын 9-р бүгд хурал 10-р сарын 25-ны өдөр Бээжинд өндөрлөв. Хурал дууссаны дараа уг зохицуулах комиссын дарга Хеин Вербругген хэлэхдээ, Бээжингийн Олимпын наадмыг зохион байгуулах комисс "бүрэн төгөс амжилтанд хүрсэн " гэжээ.
Хүмүүсийн анхаарлаа их хандуулж байгаа агаарын чанарын асуудалд холбогдуулан Хеин Вербругген цохон тэмдэглэхдээ, Олон улсын олимпын хороо нь холбогдох талын ажилд итгэл дүүрэн байна, Бээжингийн олимпын наадам нь лавтай цэвэр агаартай орчин нөхцөлд амжилттай явагдах болно гэжээ. \Ч.Гантөмөр орчуулж Номин хянав\
|