Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 25-ны өдөр Бээжинд Египетийн парламентын дарга Ахмед Фатхи Соруртай уулзах үе хэлэхдээ, Хятад улс Египеттэй хамтаар чармайж, хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааг улам эрчимжүүлж, хоёр орны стратегийн харилцааг шинэ шатанд хүргэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Сорур хэлэхдээ, Египет, Хятад харилцан бие биеэ дэмжин, хамтаар хөгжиж, хөгжиж байгаа улс орнуудын үлгэр жишээ болсон байна гэжээ. Хоёр тал мөн Дундад даорнодын асуудал зэрэгтэй холбгдуулан санал бодлоо солилцжээ. \Номин орчуулж О.Дарамбазар хянав.\
|