Энэ онд дээд боловсролтой нэн олон хүн хөдөө нутагт багшилна гэж Хятадын Боловсролын Яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Шюй-мин 25-ны өдөр хэлсэн байна.
Ван Шюй-мин хэлэхдээ, Хятадын Засгийн газар хөдөө нутгийн боловсролыг дээд хэмжээнд чухалд үзсээр ирсэн юм. 2006 оноос эхлэн, Хятад улс эн тэргүүнд төв баруун бүсийн хөдөө нутгийн заавал сургах шатны хүүхдийг сургалтын сул зардал төлөхөөс чөлөөлсөн юм, энэ онд уг бодлогыг Хятадын бүх хөдөө нутагт хэрэгжүүлсэн байна. Хөдөө нутгийн багшийн эгнээний асуудлыг зохицуулахын тулд, Хятад улс ноднин "Хөдөө нутгийн сургуулийн багш нарт зориулсан онцгой ажлын байрын төлөвлөгөө" хэрэгжүүлэн, төвлөрсөн төсвөөс мөнгө төгрөгөөр санхүүжүүлж, их дээд сургууль төгссөн оюутдыг хөдөө нутагт очиж ажиллахыг урамшуулж, баруун бүсийн хөдөө нутгийн сургуульд өндөр боловсролтой багш нараар хангасан банйа. Энэ төлөвлөгөөний дагуу, одоог хүртэл онцгой ажлын байрны 30 мянга гаруй багш элсээд байна. \Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|