Энэтхэгийн талтай хамтаар, Хятад Энэтхэг хоёр орны ноднин жил боловсруулан тогтоосон, хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны "стратегийн арван төсөл"-ийг цаашит хөгжүүлж, Хятад Энэтхэгийн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг шинэ түвшинд хүргэхээр чармайхад Хятадын тал бэлэн байна гэж ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Хү Жиньтао 26-ны өдөр Бээжинд илэрхийллээ.
Дарга Хү Жиньтао манай оронд айлчилж байгаа Энэтхэгийн Үндэсний конгрессийн дарга Сониа Гандхитай уулзах үе ингэж илэрхийлсэн юм. Мөн өдөр, ХКН-ын Төв хорооны гадаадтай холбоо барих хэлтсийн дарга Ван Жярүй мөн Сониа Гандхийг хүлээн авч уулзсан юм. \Алтаннавч орчуулж Номин хянав\
|