ХКН-ын 17-р их хурлын тайлан илтгэл болон их хурлаар баталсан тогтоолуудыг бүрэн дэмжиж байна гэж Хятадын улс төрийн үйл ажиллагаанд оролцож байгаа 8 нам 28-нд Бээжинд санал нэгтэй илэрхийлжээ.
Мөн өдөр УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны аравдахь сонгуулийн Байнгын Хорооны 19-р хуралд үг хэлэх үе, Хятадын улс төрийн үйл ажиллагаанд ороцож байгаа 8 намын гишүүд ингэж хэлсэн байна. ХКН-ын 16-р сонгуулийн Төв хорооны өмнөөс Хү Жиньтао тайлан илтгэл хийж, Хятадын өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлнх, социалист орчин үеийн байгуулалтыг цаашид түргэтгэж, чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулах агуу их зорилтыг биелүүлэхэд бүх талын байршуулалт хийсэн байна. Энэ нь улс орны үйл хэргийг цаашид хөгжүүлэх үйл ажиллагааны зүглүүр болно гэж тэд нар санал нэгтэй үзэж байна.
ХКН-аар удирдуулсан олон нам хамтран ажиллаж, улс төрөөр зөвшилцөх тогтолцоог хатуу баримтлан боловсронгуй болгож, улс төрийн үйл ажиллагаанд оролцож төрийн үйл хэргийг хэлэлцэн, ардчилсан хяналт тавих чадавхиийгаа гүйцэт хэрэгжүүлэн, улс төриийн үйл ажиллагаанд оролцож төрийн үйл хэргийг хэлэлцэх бодитой үр дүнг дээшлүүлж, Хятадын хөгжил цэцэглэлд шинэ хувь нэмэр оруулна гэж тэд нар илэрхийлжээ. \ Баясгалан орчуулж, Цэцэн хянав \
|