ХКН-ын 17-р их хурлын үзэл санаагаар оюун ухаанаа зэвсэглэн үйл ажиллагаагаа удирдуулж, Хятадын онцлогтой социализмын замыг баримтлан Ардын төлөөлөгчдийн их хурлын дүрмийг баримтлан боловсронгуй болгох хэрэгтэй гэж ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүө 28-ны өдөр цохон тэмдэглэв.
Тэрээр 10-дахь сунгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны 30-р хурал дээр хэлэхдээ, намын 17-р их хурлын үзэл санааг бүх талаар хэрэгжүүлэх нь өнөөгийн болон хойшдын нэг хугацааны улс төрийн ажлын тэргүүн чухал үүрэг мөн. АТИХ-ын дүрэм бол Хятадын улс төрийн үндсэн тогтолцоо, ХКН-ын удирдсан ардын ардчилсан байгуулал мөн. Хятадын онцлогтой социализмын онолын системээр Адрын төлөөлөгчдийн их хурлын төрөл бүрийн ажлыг удирдуулж, Адрын төлөөлөгчдийн их хурлын баталсан хууль, гаргасан шийдврийг намын үзэл баримтлалыг үнэнхүү илтгэж, Хятадын бодитой байдалд нэн зохицуулан ард түмний язгуур ашиг сонирхолд үнэнхүү нийцүүлж, Ардын төлөөлөгчдийн их хурлын ажлыг шинэ түвшинд гаргах хэрэгтэй гэжээ.
Арав дахь сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлгөчдийн Их Хурлын Байгын хорооны 30-р хурал хэлэлцэх хэргийн төлөвлөгөөгөө дуусгаад 28-ны өдөр Бээжинд өндөрлөв. Хурлаар санал оруулж, хот хөдөөгийн төлөвлөөгөөний тухай, эрчим хүч хэмнэх тухай зэрэг хуулийг батлав. /Урангоо орчуулж, Цэцэн хянав/
|