Арав дахь сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны 30-р хурал хэлэлцэх хэргийн төлөвлөгөөгөө дуусгаад 28-ны өдөр Бээжинд өндөрлөв. Хурал нь санал оруулж Хот хөдөөгийн төлөвлөгөөний тухай хууль, БХАТИХ-ын Байнгын хорооны Иргэний хэргийн гомдол мэдүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулсан шийдвэр, өөрчлөлт оруулсны дараах өмгөөлгийн тухай хууль болон эрчим хүч хэмнэх тухай хууль зэрэг хуулийг батлав.
Мөн хурал нь санал оруулж, БХАТИХ-ын Байнгын хорооны "худалдаатай холбоотой оюуны өмчийн эрхийн тухай хэлэцээр"-т өөрчлөлт оруулах тухай протоколыг зөвшөөрөх шийдвэрийг баталлаа.
Хурлаар, БХАТИХ-ын Дотоод хэрэг, хууль зүйн хороо, Санхүү, эдийн засгийн хороо, Гадаад хэргийн хороо, Харьаятын хэрэг эрхэлсэн хороо, Байгаль орчин болон нөөц баялгийг хамгаалах хороо, Хөдөө аж ахуй хийгээд хөдөө тосгоны хорооны 10 дахь сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулганы тэргүүлэгчдэд дэвшүүлэн хэлцүүлсэн саналыг хэлэлцсэн дүнгийн тухай тайланг баталсан байна.
Хурал нь мөн БХАТИХ-ын Байнгын хорооны төлөөлөгчийн мандатын эрхийн хорооны онц зарим төлөөлөгчийн эрхийн тухай тайланг баталсан байна. /Урангоо орчуулж, Цэцэн хянав/
|