Хятад болон АСЕАН-ы орнууд 29-нд "Хятад – АСЕАН-ын боомтын хөгжил, хамтын ажиллагааны тухай хамтарсан мэдэгдэл" нийтлүүлж, хойшид боомтын хөгжил, хамтын ажиллагааны талаар олон талаар нийтлэг ойлголтод хүрсэн байна.
Мэдэгдэлд тэмдэглэхдээ: хоёр талаараа хөрөнгө оруулалтын орчинг сайжруулахад холбогдуулан холбогдох дөхөм бодлого тогтоож, өөрийн орны аж ахуйн нэгжүүдийн тус орны хууль тогтоолын дагуу, нөгөө талын боомтын дэд бүтцийн байгуулалтад идэвхтэй оролцохыг урамшуулан дэмжинэ. Эрдэм шинжилгээний бага хурал болон сургалт дамжаагаар, боомтын байгуулалт, удирдах салбарын боловсон хүчний нөөц баялагийг нээн хөгжүүлэх, техник, мэдээллийн солилцоонд тус дөхөм үзүүлнэ. Хоёр тал боомтын орны хяналт, тэнгисийн аюулгүйн талаархи хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлнэ гэжээ. \Баясгалан орчуулж, Буян хянав\
|