|
Хятадын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Жяньчао 30-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Канадын удирдагчийн Далай ламтай уулзсан явдалд Хятадын тал хатуу дургүйцэж, эрс эсэргүүцэж байна гэж илэрхийллээ.
Лю Жяньчао хэлэхдээ, Канадын тал Хятадын олон удаагийн төв чангаар харилцахыг үл ойшоон Далай ламын орж гарахыг зөвшөөрсөн бөгөөд Канадын удирдагчтай уулзуулхаар тохируулж, үүнд холбогдуулан үйл ажиллагаа зохион явуулав. Ингэж үйлдэж байгаа нь Олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээнээс ноцтой зөрчиж, Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцлого хийсэн байна гэжээ. /Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/
|