Олимпийн наадмын үеэрх агаарын чанарыг баталгаажуулах судалгаа хийж байгаа мэргэжилтэн, Бээжин их сургуулийн байгаль орчны шинжлэх ухаан болон барилгын дээд сургуулийн профессор Чжү Дань 30-нд Бээжинд хэлэхдээ: 2008 оны Бээжингийн Олимпийн хугацаанд агаарын чанарыг энэ оныхоос бүр сайн болгохоор Бээжингийнхэн төлөвлөж байна гэжээ.
Сүүлийн өдрүүдэд хилийн чанад дахь зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл 2008 оны Олимпийн хугацааны агаарын чанарт адил бус хэмжээгээр сэтгэл зовж байгаагаа илэрхийлсэн байна. Чжү Дань хэлэхдээ: энэ жилээс ирх жил болтол Бээжингийнхэн олон арга хэмжээг төлөвлөгөө ёсоор хэрэгжүүлж байна. Олимпийн хугацааны агаарын чанарт би итгэлтэй байна гэжээ. /Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав/
|