УТЗЗБХХ-ны дарга Жя Чинлинь 31-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Өмнөд Солонгостой хамтаар Хятад Өмнөд Солонгосын тал бүрийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг үргэлжлэн түлхэн ахиулж, тус бүс нутгийн энх тайван болон тогтвортой байдлыг хамгаалахад Хятадын тал бэлэн байна гэжээ.
Жя Чинлинь мөн өдөр айлчлан ирсэн Өмнөд Солонгосын екс ерөнхийлөгч Чон Ду-хуантай уулзах үе хэлэхдээ, энэ жил бол Хятад Өмнөд Солонгос дипломат харилцаа тогтоосны 15 жилийн ой, Хятад Өмнөд Солонгосын солилцооны жил болох юм, хоёр талын улс төрийн итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа ил тод үр дүнд хүрсэн байна. Хятад Өмнөд Солонгос хоёр орон бол бүр Зүүн хойт Азийн чухал орон болох юм, өнөөгийн өөрчлөлт хувиралт ихтэй будлиантай байдлын өмнө Хятад Өмнөд Солонгосын харилцааг улмаар бэхжүүлэн хөгжүүлэх нь хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх бөгөөд бас ч тус бүс нутаг тэрчлэн дэлхийн энх тайван болон хөгжилд ашигтай юм гэжээ. \Г. Сайн-Өлзий лрчуулж, Баясгалан хянав.\
|