• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-31 17:11:13    
Хятад улс бүх дэлхийн ядууг буруулах ажил үйлст нааштай оролцох болно

Синьхуа Агентлаг

     Хятадын Төрийн зөвлөөлийн ядууг тэтгэх удирдах хэсгийн орлогч дарга Фань Шиожянь 30-ны өдөр Хятадын баруун өмнөдийн Күнмин хотод хэлэхдээ, хагас зууны турш, Хятадын ядууг буруулах ажил маш их ахиц хийсэн байна, үүнээс хойш Хятад улс бүх дэлхийн ядууг буруулах ажил үйлст нааштай оролцож, бүх дэлхийн эрх дэгшээр хөгжих зорилтыг биелүүлэхийн төлөө чармайх болно гэжээ.

      Күнминд болсон "Хятад-АСЕАН-ий нийгмийн хөгжил болон ядууг буруулах чуулга уулзалт" дээр Фань Шиожянь танилцуулж хэлэхдээ, сүүлийн 30 жилийн турш, Хятадын ядууг буруулах ажил маш их амжилтад хүрсэн юм. Хөдөө тосгоны туйлын ядуу амьдралтай хүн ам 1978 онд 250 сая байсан бол ноднины байдлаар энэ нь бураад 21 сая болсон байна гэжээ. Хятадын ядууг амжилттай буруулж байгаа нь дэлхийн ядууг буруулах ахицыг түргэтгэж, 50 гаруй жилийн турш дэлхийн ядуу хүн ам үргэлжлэн нэмэгдэж байгаа байдлыг өөрчилж чадсан байна гэж тэрээр онцолсон юм. \Г. Сайн-Өлзий орчуулж, Баясгалан хянав.\