• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-31 18:20:54    
17-р их хурлын тайлан илтгэлд хоёр эргийн харилцааны чухал асуудлаарх зарчмыг тодорхойлов

Синьхуа Агентлаг

      Хятадын Төрийн зөвлөлийн Тайваний хэрэг эрхэлсэн албын төлөөлөгч Ян-И 31-ний өдөр хэлэхдээ, Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтаогийн ХКН-ын 17-р их хуралд хийсэн тайлан илтгэлд, ирээдүйн нэг хугацааны Тайваний тухай ажлыг удирдах үзэл санаа, ерөнхий шаардлагыг дэвшүүлж, Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны чухал асуудлаарх зарчмыг тодорхойлсон байна гэжээ.

      Ян-И хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "17-р их хурлын тайлан илтгэлд дэвшүүлсэн Тайваний тухай ажлыг удирдах үзэл санаа болон ерөнхий шаардлага бол: энх тайвнаар нэгдэж, нэг оронд хоёр систем хэрэгжүүлэх" чиг шугмыг журамлаж, одоогийн шатанд хоёр эргийн харилцааг хөгжүүлэн, нэг Хятад улсын зарчмыг эрс хэлбэрэлтгүй баримталж, энх тайвнаар нэгдэхийн төлөө чармайхаа яасан ч зогсохгүй, Тайваний ард түмэнд итгэл хүлээлгэх чиг шугамаа яасан ч өөрчлөхгүй. "Тайванийг тусгаарлах"-ыг эсэргүүцэхдээ яасан ч буулт хийхгүй, хоёр эргийн харилцааг энх тайвнаар хөгжүүлэх гол зорилтыг бат баримталж, хоёр эргийн ард түмэнд үнэнхүү аз жаргал эдлүүлж, Тайваний хоолойн хоёр эргид энх тайван тогтоож, улс орны бүрэн эрх нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалан, Хятадын үндэстнүүдийн язгуур ашиг сонирхлыг хамгаалах гэсэн эдгээр болно" гэжээ. /Урангоо орчуулж, Э.Цогзолмаа хянав/