• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-01 17:30:35    
Хятадын аялал жуулчлалын зах зээл хөгжлийн асар их орон зайтай юм

Синьхуа Агентлаг

     Хятадын аялал жуулчлалын зах зээл хөгжлийн асар их орон зайтай юм. Дэд бүтэц болон холбогдох барилга байгуулалтын талаарх аялал жуулчлалын салбарын шаардлага тодорхой нэмэгдэж байна гэж Хятадын Аялал Жуулчлалын Үндсний Газрын дарга Шао Чивей 10-р сарын 31-ний өдөр Хятадын баруун өмнөд нутгийн Күньмин хотноо илэрхийлжээ.

     31-ний өдөр болсон нэг чуулга уулзалт дээр, дарга Шао Чивей хэлэхдээ, 2015 он гэхэд Хятадын аялал жуулчлалын зах зээлийн нисэх онгоцоор зорчигсод давхардсан тоогоор 450 саяд хүрэх төлөвтөй байна. Хятадын одоогийн байгаа нисэх онгоцны тээврийн хүчин чадал зах зээлийн хэрэгцээг хангаж чадахгүй учир, 1000 гаруй онгоцыг шинээр нэмэх шаардлагатай болоод байна гэжээ.

     2015 он гэхэд, галт тэргээр зорчигсод давхардсан тоогоор 2 тэрбум 500 саяд хүрч, галт тэргэний зорчигч тээврийн хэмжээ нь ноднины нийт хэмжээний үндсэн дээрээ 2 дахинаар нэмэгдэх болно. Үүнээс гадна, аялал жуулчилалын зах зээлийн хэрэгцээ шаардлагын дагуу, Хятад улс бас зочид буудлын өрөөг 200 мянгаар нэмэгдүүлэх шаардлагатай болох юм байна. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\