Хятадын Банк Санхүүгийн Хяналт, Удирдлагын Хорооны сүүлийн үед нийтэлсэн тоо сэлтээс үзвэл, энэ оны 9-р сарын сүүлчийн байдлаар, Хятадын банк санхүүгийн байгууллагуудын Хятадын дотоод дахь хөрөнгийн нийт хэмжээ нь 50 триллон юаньд хүрч, 2006 оны мөн үеийнхээс 20 хувиар нэмэгдсэн юм байна.
Энэ он гарснаас хойш, Хятадын нутаг дахь худалдааны банкуудын чанаргүй зээлийн үлдэгдэл болон хэмжээ "зэргээр буурах" хандлагаа хадгалсаар иржээ. 9-р сарын эцсийн байдлаар, Хятадын нутаг дахь худалдааны банкуудын чанаргүй зээлийн үлдэгдэл нь оны эхний үеийнхээс 3 тэрбум 500 сая юаниар багасч, чанаргүй зээлийн хэмжээ 6.2 хувь байж, оны эхний үеийнхээс 1 орчим хувиар буурсныг бүртгэлийн тоо баримт харуулжээ. \Урангоо орчуулж, О.Дарамбазар хянав.\
|