• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-01 17:54:50    
Эдийн засгийн хөгжил таатай нөхцөлөө хэвээр байлгана

Хятадын Олон Улсын Радио

     Аж үйлдвэржлэлт, хотжилтын явц болон эдийн засгийн даяаршлалын их дэвсгэрээс Хятадын эдийн засгийн хөгжлийн асуудлыг ажиглаж, макро зохицуулалтыг эрчимжүүлэн сайжруулж, эдийн засгийг түргэн нэмэгдлээс нь хэт түргэн өсөхийг сэргийлж, эдийн засгийн хөгжлийн аятай сайн байдлыг хэвээр нь байлгах хэрэгтэй гэж Хятадын Ерөнхий сайдын орлогч Зэн Пэй янь 10-р сарын 31-нд Бээжинд илэрхийлсэн байна.

     Тэрээр Чин хуа их сургуулийн эдийн засгийн удирлагын ухааны салбарын зөвлөх комиссын хуралд оролцож байгаа хэсэг бизнесмен, мэрэгжилтнүүдтэй уулзахдаа ингэж илэрхийлсэн юм.

     Зэн Пэй янь ХКН-ын 17-р их хурлын үзэл санааг танилцуулжээ. Тэрээр хэлэхдээ, Хятад улс, Хятадын онцлогтой социализмийн замаар замнан, цаашид чөлөөтэй сэтгэж, өөрчлөлт хийж нээлттэй байлгахыг бариамтлан, шинжлэх ухаанчаар хөгжихийг түргэтгэж, нийгмийн эв зохицлыг ахиулаж, чинээлэг нийгмийн байгуулалтыг эрчимжүүлэх болно, Хятад улс шинжлэх ухаанч хөгжлийн үзлийн шаардлагын дагуу эдийн засгийн хөгжлийн хэлбэрийн өөрчлөлтийг түргэтгэн, эдийн засаг, нийгмийг нэн сайн, нэн түргэн хөгжихэд тус төхөм үзүүлнэ гэжээ.\Уртнасан орчуулж, Баясгалан хянав.\