|
|
(GMT+08:00)
2007-11-02 10:01:27
|
Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао Ази Европын 4 оронд айлчлахаар мордлоо
Хятадын Олон Улсын Радио
Узбекстаны ерөнхий сайд, Туркменстаны ерөнхийлөгч, Белоруссын ерөнхийлөгч, Оросын ерөнхий сайд нарын урилгаар, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жя бао энэ 4 оронд албан ёсны айчлал хийхээр 2-ны үдээс өмнө тусгай онгоцоор Бээжингээс морджээ. Айлчлалын хугацаанд Вэнь Жя бао Узбекстаны нийслэл Ташкентад болох Шанхайн хамтын ажиллагааны гишүүн орнуудын ерөнхий сайдын зөвлөлийн 6-р хуралд оролцож, Оросын ерөний сайдтай Хятад Оросын ерөнхий сайдын арван хоёрдохь тогтмол уулзалт хийж, Оросод зохиогдсон "Хятадын жил"-ийн хаалтад оролцоно. /Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав/
|
|
|