Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао ОХУ-д албан ёсны айлчлал хийхээсээ өмнө ТАСС болон интерфаксын сурвалжлагчид ярилцлага өгч, Хятад Оросын харилцаа, хоёр орны салбаруудын харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөх, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх үүргийг эрчимжүүлэх зэрэг асуудлаархи зорилтоо бүх талаар тодорхойлон өгүүлсэн байна.
Вэнь Жябао хэлэхдээ: Хятад Орос стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоогоод 10 жил болж байна. Сүүлийн хоёр жил манай хоёр орон харилцан улс улсаа бүх талаар таниулан сурталчлах, хамтын ажиллагаагаа бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх жил, жилийн арга хэмжээг зохион явуулсан нь Хятад оросын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны агуулгыг баяжуулав. Хоёр орны харилцаа одоо түүхийн хамгийн аятай сайн чухал үе шатанд байгаа гэжээ. Хоёр талын хоёр орны удирдагчдын хэлхээ холбоо, адил бус давхарга, адил бус салбарын хамтын ажиллагаагаар дамжуулан, бие биеийн анхаарч байгаа хамгийн чухал ашиг сонирхлын асуудал дээр цаашид харилцан дэмжих хэрэгтэй гэж тэрээр тэмдэглэжээ.
Вэнь Жябао хэлэхдээ: Хятад орос хоёр тал, эдийн засаг худалдаа, шинжлэх ухаан техник, соёл боловсрол, эрчим хүч, хүрээлэн байгаа орчны хамгаалалт зэрэг салбарууд дахь хамтын ажиллагааг эрчимжүүлж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, НҮБ болон олон улсын бусад байгууллага дахь хамтын ажиллагаагаа нягт болгох хэрэгтэй гэжээ. ОХУ-д хийх айлчлал маань Хятад оросын стратегиийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны хөгжлийг улам түргэтгэнэ гэдэгт итгэж байна хэмээн тэрээр илэрхийлжээ. /Баясгалан оорчуулж Э.Цогзолмаа хянав/
|