Хятадын шинжлэх ухаан иехникийн яамны сайдын орлогч Цао Жяньлинь 1-ний өдөр Хятадын зүүн нутгийн Ханжөү хотод хэлэхдээ, Хятад улс орчил эдийн засгийг хөгжүүлэх чухал техникийг дэмжих эрч хүчээ улмаар нэмэгдүүлнэ гэжээ.
Тэрээр мөн өдөр хуралдсан Хятад болон Европын холбооны орчил эдийн засгийн чуулга уулзалт дээр хэлэхдээ, ирэх 5 жилд. Хятад улс голцуу салхины эрчим хүч, нарны энерги, газрын элч, усан цахилгаан, намгийн хий зэрэг нөхөн сэргэх эрчим хүчний хөгжүүлж, тэргүүний цөмийн эрчим хүч зэрэг цэвэр эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлж, улс орны эрчим хүчний хангалгыг батлах болно гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|