|
Энэ оны эхний гурван улиралд Хятад улс 240 мянга гаруй км хөдөө тосгоны авто зам шинээр байгуулж, энэ онд хөдөө тосгоны авто замыг нийт 300 мянган км байгуулахаар байгааг сурвалжлагч 11-р сарын 1-ний өдөр Хятадын Зам харилцааны яамнаас мэдээллээ.
Энэ он гарснаас нааш хятадын олон газар хөдөө тосгоны авто замын байгуулалтын эрч хүчээ нэмэж, хөрөнгө мөнгө их оруулан, хурдтай байгуулж, их олноор байгуулсан байна. Энэ оны эхний гурван улиралд хятадын хөдөө тосгоны авто замын байгуулалт 120 тэрбум гаруй юаний хөрөнгө оруулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 хувиар нэмэгдсэн байна. \Гэрэлт орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|