• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-02 15:30:16    
Дэн Шяопингээр гол болгосон төв хорооны удирдах бүрэлдэхүүн өөрчлөлт шинчлэлийн замыг нээсэн юм

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Синь хуа хороо 2-нд нийтлүүлсэн өгүүлэлдээ: Дэн Шяопингээр гол болгосон ХКН-ын төв хорооны удирдах хамт олон Хятадын шинэ үеийн өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлэх агуу их замыг нээсэн юм гэжээ.

     ХКН-ын 17-р их хурлын тайлан илтгэлд, Хятадын өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн агуу их замыг Дэн Шяопингээр гол болгосон ХКН-ын хоёрдохь үеийн төв хорооны удирдах хамт олон бүх Хятадын ард түмнийг дайчлан дайгуулж үүдэн нээсэн юм гэж заасан байна. Үүнийг Синь хуа хороо шинжлэн судалж тэмдэглэхдээ: Дэн Шяопингээр гол болгосон ХКН-ын хоёрдохь үеийн төв хорооны удирдлагууд өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлэх шийдвэр гаргаж, Хятадын түүхэнд шинийг нээсэн нь "Замаа өөрөө сонгож, Хятадын онцлогтой социализм байгуулах" гэсэн цаг үеийн уриа дууг дуурсгаж, Дэн Шяопингийн онол болон социализмын эхний шатан дахь намын үндсэн шугамыг тогтоосон байна. Дэн Шяопингээр гол болгосон ХКН-ын хоёдохь үеийн удирдлагууд нь Хятадын шинэ эриний өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн агуу их үйлсийн үүдэн нээгчид мөн төдийгүй, Хятадын онцлогтой социолизмын онол болон социолизмын эхний шатан дахь ХКН-ын үндсэн шугамыг үүдэн нээгчид мөн болохыг эдгээр нь нэн тодорхой харуулж байгаа юм гэжээ. /Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав/