Хятадын Өөрчлөлт Хөгжлийн Үндэсний Хорооны албаны хүн 2-ны өдөр Бээжинд хэлэхдээ:"Хятадын оны эхний гурван улирлын эдийн засгийн ерөнхий байдал маш сайн байгаа боловч эрчим хүч хэт зарцуулдаг салбарын нэмэгдэл ч нэлээд түргэн байна гэжээ.
Хятадын Өөрчлөлт Хөгжлийн Үндэсний Хорооны эдийн засгийн хэлтсийн дарга ноён Зү Хүнрэнь хэлэхдээ, "Оны эхний гурван улиралд, Хятадын аж үйлдвэрийн эдийн засаг нь оны эхний хагасын хөгжлийн хандлагыг хэвээр байлгаж, цар хэмжээ ихтэй аж үйлдвэрийн нэмэгдлийн өртөг нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 18 гаруй хувиар давж, нэмэгдлийн хурд нь оны эхний хагасынхантай тэнцсэн байна. Эрчим хүч хэт зарцуулдаг зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон экспортын өсөлтийн хэмжээ буурч, металь, барилгын материал, эм эмнэлэг, цахилгаан эрчим хүч зэрэг аж үйлдвэрийн 12 гол салбар бүр ашигтай ажилласан байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Баясгалан хянав.\
|