• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-03 18:38:37    
Хятад Оросын худалдаа түргэн хөгжиж байна

Рэнь Минь Ри Бао Сонин

    Хятадын Худалдааны Яамны орлогч сайд Юй Гуанжөү саяхан Бээжинд хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхдөө, энэ оны 1--9-р сард Хятад, Орос хоёр орны худалдааны хэмжээ 34 тэрбум 900 сая ам.долларт хүрч, ноднины бүх жилийн хэмжээнээс давж, 42 хувиар нэмэгдсэн байна.

    Юй Гуанжөү хэлэхдээ, Хятад, Орос хоёр талын худалдаа нь түргэн хөгжих хандлага илэрлээ.1999 оноос хойш, Хятад, Орос хоёр талын худалдаа 8 жил жил дараалан жилд тутамд дунджаар 30 шахам хувиар түргэн нэмэгдэж, Хятад улс нь Оросын худалдааны 3-р том түнш, Орос нь Хятадын худалдааны 8-р том түнш болсон байна гэжээ.

    Юй Гуанжөү танилцуулж хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад, Орос хоёр талын худалдааны бүтэц тодорхой хэмжээгээр сайжирлаа. Хятад улсаас Орос руу экспортлож байгаа механикийн болон цахилгаан хэрэгслийн хэмжээ ихээр нэмэгдэж, ялангуяа авто машин, холбооны тоног төхөөрөмж, цахим бүтээгдэхүүн зэрэг нэмэлт өртөг ихтэй бүтээгдэхүүнүүдийн экспорт байнга нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ, Оросоос Хятадад оруулах механикийн болон цахилгаан хэрэгслийн экспорт ч тодорхой хэмжээгээр нэмэгдэж эхэлсэн байна гэлээ.\Буян орчуулж, О.Дарамбазар хянав.\