2020 он гэхэд шинээр ашиглалтанд оруулах цөмийн цахилгаан станцын цогцолборын нийт чадлыг 23 сая орчим киловатад хүргэнэ, өөрөөр хэлбэл сая гаруй киловаттын цөмийн цахилгаан станцын 23 цогцолборыг ашиглалтанд оруулан сүлжээнд холбож цахилгаан гаргах гэж байгааг сурвалжлагч 2-ны өдөр Хятадын Хөгжил, Өөрчлөн Байгуулалтын Улсын Хорооноос ойлгож мэдээлсэн байна.
Сүүлийн өдөр Хөгжил, Өөрчлөн Байгуулалтын Улсын Хорооны дэвшүүлсэн "2005-2020 оны цөмийн цахилгаан хөгжүүлэх үндэсний тусгай төлөвлөгөө"-г Хятадын Төрийн Зөвлөл албан ёсоор баталсан байна. Энэхүү төлөвлөгөөний дагуу, 2020 он гэхэд Хятадын эх газрын цөмийн цахилгаан станцын цогцолборын нийт чадлыг 40 сая гаруй киловатад хүргэнэ. Цөмийн цахилгааны жил тутмын цахилгаан гаргах хэмжээг 260-280 тэрбум киловатт цагт хүргэж, цөмийн цахилгааныг бүх цахилгаан эрчим хүчний цогцолворын нийт хэмжээнд өнөөгийн 2 хувьд хүрэхгүй байсныг дээшлүүлээд 4 хувьд хүргэх юм байна.
Хятад улс бол дэлхий дээр цөмийн аж үйлдвэрийн нэлээд бүрэн бүтэн системтэй орнуудын нэг юм. 30 гаруй жилийн хүчин чармайлтаар Хятадын цөмийн цахилгаангүй байснаа байх болж, маш түргэн хөгжсөн байна.\Рэнчинсоо орчуулж, О.Дарамбазар хянав.\
|