• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-03 18:55:03    
2010 он гэхэд, хөдөө тосгоны эм эмнэлэг эрүүл мэндийн баталгааны тогтолцоонд хөдөө тосгоны оршин суугчдыг хамруулна

Синьхуа Агентлаг

    ХЭМЯ 2-ны өдөр Хятадын засгийн газрын өмнөөс хөдөө тосгоны эм эмнэлэг эрүүл мэндийн баталгааны тогтолцооны байгуулалтыг тал бүрээр түлхэн ахиулж, 2010 он гэхэд, хөдөө тосгоны эм эмнэлэг эрүүл мэндийн баталгааны тогтолцоонд хөдөө тосгоны оршин суугчдыг үндсэндээ хамруулахыг амалсан байна.

    ХЭМЯ болон ДЭМБ-ын хамтаар зохион явуулсан Хятадын хөдөө тосгоны анхан шатны эрүүл мэндийн хөгжлийн олон улсын эрдэм шинжилгээний хурал 2-ны өдөр Бээжинд өндөрлөв. Хятадын эрүүл мэндийн яам Хятадын засгийн газрын өмнөөс хурал дээр, засгийн газрын удирдлага, олон нийтийн санхүүгийн туслалцаа, оршин суугчдын оролцлоготой хөрөнгө мөнгөний хурамтуулгын тогтолцоог чармайн бий болгох бөгөөд эдийн засгийн хөгжлийн дагуу баталгааны түвшнг алхам алхамаар дээшлүүлэх. Ядуу бэрхшээлтэй ард иргэдийн хөдөө тосгон буюу буйд бөглүү районы эм эмнэлгийн авран туслах тогтолцоог сайжрууулж, эрүүл мэндийн үндсэн баталгааны асуудлыг сайжруулахыг онцлов.

    Хөдөө тосгон болон буйд бөглүү районы эм эмнэлэг эрүүл мэндэд оруулах засгийн газрын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хөдөө тосгоны муж, Сянь, сууринг хамарсан эм эмнэлэг эрүүл мэндийн үйлчилгээний системийг байгуулна гэж Хятад улс амалсан байна. \Рэнчинсоо орчуулж, Буян хянав\