• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-04 18:29:35    
Хоёр эргийнхэн шууд усан тээвэр хийхийг уриалав

Синьхуа Агентлаг

    Тайваний Гао Шюн гарамын чингэлэг тээврийн хэмжээ дэлхийн эхний байруудад жагсаагдаж байснаасаа жил дараалан буурч байгаа байдалд холбогдуулан Тайваний усан тээврийн салбарын мэргэжилтэд хоёр эргийнхэн шууд усан тээвэр хийж, Гао Шюн гарамын хөгжилд тус дөхөм үзүүлэхийг уриалав.

    Тайваний хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн мэдээлж буйгаагаар, Гао Шюн гарамын чингэлэг тээврийн хэмжээ дэлхийн 3-р байранд жагсаагдаж байснаасаа 2000 оноос буурсаар байгаад одоо бүр 8-р байранд жагсаагдаж болзошгүй болж байна.

    Энэ тухай Тайваний холбогдох мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, Гао Шюн гарамын чингэлэг тээврийн хэмжээ буурч байгаагийн гол шалтгаан нь хоёр эргийнхэн шууд усан тээвэр хийхийн аргагүй байгаа бөгөөд Гао Шюн гарам нь эх газрын бараа гүйлгээний үйлчилгээг хүлээн авахын аргагүй байгаа хүчин зүйлийн нөлөөнөөс болж байгаа юм байна.

    Тайваний зам харилцааны гол удирдах салбарт алба хашиж байсан Чэнь Ши И хэлэхдээ, Тайвань хоолойн хоёр эргийнхэн шууд усан тээвэр хийхэд тус дөхөм үзүүлж, чөлөөт худалдааны гарамын район байгуулж, тэрчлэн эх газрын оршин суугчдын Тайванд аялан жуулчилахад нээлттэй хандаж чадвал сая Гао Шюн гарамын цацрангуй дүр төрхийг дахин харуулж чадах юм гэжээ.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав.\