Хятадын хөдөө нутгийн соёл урлагын анхны наадмыг энэ сарын 18-22-ын өдрүүдэд Хятадын баруун өмнөд нутгийн Юньнань мужийн Күньмин хотод зохиохоор байна.
"Хятадын хөдөө нутгийн соёл урлагын наадам" нь Хятадын хөдөө тосгонд агуулагдаж байгаа баялаг соёл урлагыг уудлан, үндэстний шилдэг соёл урлагийг хөгжүүлэн, Хятадын хөдөө нутгийн соёл урлаг хийгээд олон улсын соёл урлаг хоорондын солилцоонд тус дөхөм үзүүлэн,Хятадын хөдөө нутгийн соёлын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд нийгмийн олон салбарын мэдлэг чадвартай зүтгэлтдийг оролцуулах зорилготой юм.
Соёл урлагийн наадмын хугацаанд Хятадын хөдөө тосгоны ардын урлагын цуглаан, хөдөө тосгоны үндэстнүүдийн ардын дуу бүжгийн тоглолт болон тосгоны албаны хүмүүсийн соёлын чуулга уулзалт зэргийг зохион явуулна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|