Хятадын Синьхуа хороо 4-ны өдөр өгүүлэл нийтлэж тэмдэглэхдээ, ХКН-ын 16-р их хурлаас хойш, ХКН нь Дэн Сяопингийн онол болон " гурвыг төлөөлөх" чухал үзэл санаагаар удирдуулсаар байгаа юм гэжээ.
Өгүүлэлд тэмдэглэхдээ, Дэн Сяопингийн онол болон " гурвыг төлөөлөх" чухал үзэл санаагааг дагахыг баримталж байгаа нь ХКН-ын 16 дахь удаагаа сонгогдсон төв хорооны удирдах ажлын хамгийн ил тод онцлог болох бөгөөд бас ч намын 16-р их хурлаас хойш Хятадын өөрчлөлт нээлттэй байлгах агуу их үйлс чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулах практикт үргэлжлэн урагшилсаны чухал учир шалтгаан болох юм гэжээ.
Өгүүлэлд тэмдэглэхдээ, ХКН-ын 16-р их хурлаас хойш, ХКН нь хүний төлөө байх, шинжлэх ухаанчаар хөгжих, социалист эвсэг зохицонгуй нийгэм байгуулах, энх тайван хөгжлийн замыг баримтлах, эвсэг дэлхий цогцлохыг ахиулах зэрэг стратегийн чухал үзэл санаа дэвшүүлсэн юм. Ялангуяа Марксизмийг Хятадчилсан хамгийн шинэ үр бүтээл болох шинжлэх ухаанчаар хөгжих үзэлт бол Марксизим, Леннизим, Мао Цзэдүн үзэл санаа, Дэн Сяопингийн онол болон "гурвыг төлөөлөх" чухал үзэл санаатай нягт холбоотой бөгөөд бас ч цаг үеийн дэвшилтэй зохицсон шинжлэх ухаанч онол, Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн чухал удирдах чиг шугам, Хятадын онцлогтой социализим байгуулахад эрхбиш баримтлан хэрэгжүүлэх чухал их стратегийн үзэл санаа юм, нам төрийн олон талын ажлын цаг үеийн хөгжилтэй нийцэх, шинийг үүдэн бүтээхэд онол практикийн удирдамж болж байгаа юм гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|