Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Батлан хамгаалахын сайд Цао Ганчуаний урилгаар, Америкийн Батлан хамгаалахын сайд Роберт Гатес нарын зэрэг хүмүүс Хятад улсад 3 хоногийн айлчлал хийхээр нисэх онгоцоор 4-ний орой Бээжинд хүрэлцэн ирлээ.
Тэдний айлчлалын үеэр Хятадын төрийн удирдагч, армийн болон гадаад Харилцааны Яамын холбогдох албаны хүмүүс Гатестай тус тус уулзаж, олон улсын болон бүс нутгийн аюулгүйн байдал, Хятад, Америк хоёр орны армиудын харилцаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал бодлоо солилцох юм байна. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|