Хятадын бохирдолгүй хүнсний бүтээгдэхүүний түүвэрлэсэн шалгалтад хир тэнцсэн хэмжээ 96 хувиас давсан байна гэж сурвалжлагч Хятадын өмнөд нутгийн Чан Ша хотод болж байгаа 2007 оны Хятадын барааны шошгын өдөрлөгөөс мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээнд тэмдэглэснээр, сүүлийн жилүүдэд, Хятадын бохирдолгүй хүсний бүтээгдэхүүн нь маш түргэн хөгжиж, 2006 оны эцсээр, бүх улсын бохирдолгүй хүнсний бүтээгдэхүүний төрөл зүйл нь 13 мянгад ойртож, ерөнхий хэмжээ нь 72 сая тонноос давсан байна.
Үүний зэрэгцээ, Хятадын бохирдолгүй хүнсний бүтээгдэхүүний борлуулалт болон экспорт нь ч их хөгжиж, 2006 он гэхэд, бохирдолгүй хүнсний бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээ 150 тэрбум юаньд хүрч, бохирдолгүй хүнсний бүтээгдэхүүний экспортийн хэмжээ 2 турбум ам.долларт ойртсон байна./Хүчит орчуулж, Буян хянав/
|