• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-05 17:50:33    
Цао Ганчуань Америкийн батлан хамгаалахын сайдтай хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио

      5-ны өдөр, Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд батлан хамгаалахын сайд Цао Ганчуань Бээжинд, айлчилахаар ирсэн Америкийн батлан хамгаалахын сайд Роберт Гатестай хэлэлцээ хийлээ.

      Хоёр армийн харилцааны тухай ярих үе Цао Ганчуань хэлэхдээ, Хятадын тал Америкийн талтай хамтаар чармайж, маргаан сөргөлдөөн болон санал зөрөлдөөнийг оновчтой шийдвэрлэж, хоёр армийн бүтээлч хамтын ажиллагааны харилцаанд нааштай хүчин зүйл бий болгоход бэлэн байна гэжээ.

     Роберт Гатес Америк Хятадын хоёр армийн харилцааны хөгжлийн байдал нааштай болж байна, хоёр армийнхан олон салбарт хэлхээ холбоогоо эрчимжүүлэхэд чухал аз тохиол тулгарч байна гэжээ.

     Цао Ганчуань хэлсэн үгэндээ бас Тайваний асуудлыг онцолсон байна. Энэ тухай Роберт Гатес хэлэхдээ, Америкийн засгийн газрын Нэг Хятад улсын бодлого өөрчлөгдөхгүй юм гэжээ.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\