Америк, Хятадын илтгэлцлийг нэмэгдүүлэхээр Хятадын талтай хамтран цаашид хүчин чармайлт гаргахад бэлэн байна гэж Америкийн БХЯ-ны сайд Роберт Гатес 5-нд Бээжинд хэлсэн байна.
Америкийн БХЯ-ны сайд Роберт Гатес мөн өдөр Хятадын БХЯ-ны сайд Цао Ганчуаньтай хэлэлцээ хийснийхээ дараа хоёул сэтгүүлчидтэй уулзах үедээ ингэж илэрхийлжээ.
30 жил орчмын хугацаанд Хятадын эдийн засаг маш хурдан хөгжсөнөөр Хятад улс нь Ази, Номхон далайн бүс нутгийн нэг гол хүчин болж, дэлхий дахинд асар их нөлөө үзүүлсэн байна. Хятад улсын улс төр, эдийн засгийн байр суурь байнга өсөж ирснээр олон улсын дэг журмын сайн сайхан, хэвийн хөгжийг хамгаалахад улам чухал үүрэг гүйцэтгэж байна гэж тэр тэмдэглэжээ.
Мөн цааш нь Америк, Хятадын харилцаа нь чин үнэнчээр хамтран ажиллаж, бүтээлчээр хөгжиж байгаа үе шатандаа байна гэж тэрээр хэлсэн байна.
Америкийн БХЯ-ны сайд Роберт Гатес бол Хятадын БХЯ-ны сайд Цао Ганчуаний урилгаар 4-нд Бээжинд хүрэлцэн ирж, Хятадад албан ёсоор айлчилж байгаа юм. /Э.Цогзолмаа орчуулж, О.Дарамбазар хянав/
|