• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-06 11:11:15    
Олимпийн дараа, Бээжингийн эдийн засагт их хэлбэлзэл гаргахгүй

Синьхуа Агентлаг

     2008 оны олимпийн наадмын дараа, Бээжингийн эдийн засгийн ерөнхий хөгжилд их хэлбэлзэл гаргахгүй юм гэж Бээжингийн Хөгжил, Өөрчлөн Байгуулалтын Хорооны гишүүн Сүн Юй 5-ны өдөр "Олимпийн эдийн засаг болон нийслэлийн хөгжил" чуулга уулзалт дээр хэлсэн байна.

     Хөгжлийн байдлаас нь үзвэл, Бээжин хот өнөө дунд зэргийн хөгжлийн түвшнээсээ хөгжсөн түвшин рүү шилжих чухал үед оршиж байна, олимпийн наадмыг зохион явуулах талын болон хөгжлийн хэрэгцээ шаардлага, хотжилтыг ахиулах чиг хандлага нь дээд хэмжээнд нэгдэлтэй байгаа юм. Хотын онцлогоос үзэхэд, Бээжингийн байнгын оршин суугчдын тоо хэмжээ, хэрэглээний зах зээлийн хөгжлийн орон зай маш их тул, бүх улсын зах зээлд ч маш их нөлөөлнө. Хүрээлэн байгаа орчны байдлаас үзэхэд, Хятадын хөгжлийн ерөнхий түвшин дээшилсээр байгаа бөгөөд Бээжин, Тяньжинь, Хэбэй мужийн бүсчилсэн хотуудын хөгжил маш сайн байгаа нь Бээжингийн хөгжилд аятай сайхан боломж хангаж байна гэж Сүн Юй тэмдэглэжээ. /Э.Цогзолмаа орчуулж, О.Дарамбазар хянав/