• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-06 16:28:15    
Хятад улсын Дарга Хү Жиньтао Америкийн Батлан хамгаалахын сайд Роберт Гатестай уулзав

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын Дарга, Цэргийн Төв Зөвлөлийн Дарга Хү Жиньтао 6-ны үдээс өмнө Бээжинд Америкийн атлан хамгаалахын сайд Роберт Гатестай уулзжээ.

     Стратегийн өндөр түвшин болон алс хэтийн үүднээс хоёр орны харилцааны хөгжлийн их талыг авч үзэн, харилцан хүндэтгэсэн, эрх тэгш, харилцан ашигтай, хамтар ашиг хүртэх үзэл санааны дагуу, яриа хэлэлцээ хийхээ цаашид эрчимжүүлж, нийтлэг ойлголтоо өргөтгөн, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хоёр орны харилцаан дахь эмзэг асуудлыг эв зүйтэй зохицуулж, Хятад, Америкийн бүтээлч хамтын ажиллагааны харилцааг тогтвортой гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн тулд Америкийн талтай хамтаар хүчин чармайлт гаргахад Хятадын тал бэлэн байна гэж уулзалтын үеэр Хү Жиньтао илэрхийлжээ.

     Роберт Гатес хэлэхдээ, Америк, Хятадын хоёр армийн харилцаа нааштай хөгжсөн, мөн үргэлжлүүлэн хөгжүүлэх боломжинд тохиож байна гэлээ. Тайваний асуудлын тухайд "нэг Хятад"-ын бодлого баримталж байгаа Америкий Засгийн газрын байр суурь өөрчлөгдөхгүй гэж Гатес дахин нотолжээ.

      Роберт Гатес Хятадад хийсэн 3 хоногийн албан ёсны айлчлалаа 6-ны үдээс хойно өндөрлүүлж Бээжингээс морджээ. Түүний айлчлалын үеэр, Хятадын армийн гол гол удирдагчид түүнтэй тус тус уулзсан юм уу хэлэлцээ хийжээ. Батлан Хамгаалахын Яам хоорондоо шууд утас ажиллуулахыг хэлэлцээний явцад хоёр тал зөвшөөрсөн байна.\О.Дарамбазар орчуулж Э.Цогзолмаа хянав.\