• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-06 18:09:47    
Ираны цөмийн асуудал бол Америкийн Батлан хамгаалах яамны сайд Хятадад ирж зөвшилцсөний чухал асуудлуудын нэг болно

Хятадын Олон Улсын Радио

       Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Жяньчао мөн өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэсэнээр, Америкийн Батлан хамгаалахын сайд Роберт Гатес Хятадад айлчилах хугацаанд, Ираны цөмийн асуудал бол хоёр тал санал бодлоо солилцох чухал асуудлуудын нэг болно, уг асуудал дээр Хятад Америк зорилого нэгтэй байгаа юм байна.

      Сурвалжлагчын асуултад хариулах үе Лю Жяньчао хэлэхдээ, Иран цөмийн зэвсэггүй байх ёстой хэмээн Хятад Америк хоёр орон үзэж байгаа бөгөөд цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байх механизмийг бүгдээрээ хамгаалж байна. Дипломат хэлэлцээ, энх тайваны арга хэлбэрээр цөмийн асуудлыг зохицуулахаар чармайна гэж хоёр тал бас илэрхийлсэн байна гэжээ.

     Холбогдох талуудтай зөвшилцөн хамтран ажиллахаа баримталахад Хятадын тал бэлэн байгаа бөгөөд Ираны цөмийн асуудал энх тайванаар зохицуулагдах тийш хөгжихийг хүсч байна гэж Лю Жяньчао дахин нотолсон байна. \Ч.Гантөмөр орчуулж, Буян хянав\