"2007 оны Хятадын олон улсын аж үйлдвэрийн яармаг" 6-ны өдөр Хятадын Шанхай хотноо болсон байна. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Шанхай хотын хорооны нарийн бичгийн дарга Юй Жэньшэн нээлтийн ёслолд оролцож яармаг нээдсэнийг мэдэгдсэний зэрэгцээ, Хятадын ерөнхий сайдын орлогч Зэн Пэйянь баярын цахилгаан ирүүлсэн байна.
Энэ яармагийг Хятадын төрийн зөвлөлийн өөрчлөлт хөгжлийн үндсэний хороо, худалдааны яам, Шанхай хотын засгийн газар зэрэг байгууллага хамтран эрхэлжээ. Хятадад суугаа гадаадын худалдааны хэсэг консул, дотоод гадаадын ажил төрлийн нийгэмлэгийн хариуцлагатан, дотоод гадаадын яармагт оролцогч бизнес эрхлэгчид зэрэг 2000 гаруй хүн энэ удаагийн аж үйлдвэрийн яармагийн нээлтийн ёслолд оролцлоо ./Хүчит орчуулж, хянав/
|